НУУЦЛАЛЫН БОДЛОГО
“ҮЙЗЭН ИВЭЭЛТ ББСБ” ХХК
1.Ерөнхий зүйл
- “Үйзэн Ивээлт ББСБ” ХХК /цаашид “ББСБ” гэх/ нь Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох тусгай зөвшөөрлийн хүрээнд мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлнэ.
- Энэхүү Нууцлалын бодлого нь ББСБ-ын мөнгөн гуйвуулгын аппликейшн /цаашид “Аппликейшн” гэх/, вэбсайт болон тэдгээртэй холбоотой цахим үйлчилгээ ашиглах үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, бүртгэх, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулах, шинэчлэх, устгах талаар зохицуулна.
- Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын шаардлага, гэрээний нөхцөл болон энэхүү Нууцлалын бодлогод нийцүүлэн боловсруулна.
- Хуульд заасан тохиолдолд мэдээлэл боловсруулахад шаардлагатай зөвшөөрлийг тусад нь авна.
2.Мэдээлэл хариуцагч
- Хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсруулах мэдээлэл хариуцагч нь:
- Байгууллага
- “Үйзэн Ивээлт ББСБ” ХХК
- Регистрийн дугаар
- 3555267
- Хаяг
- УБ хот, ЧД, 3-р хороо, Энхтайвны өргөн гудамж, Пийс тауэр, 702 тоот
- Утас
- 7609-1515, 9509-5349
- И-мэйл
- uizeniveelt@gmail.com
- Вэбсайт
- [вэбсайт]
- Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой хүсэлт, гомдлыг дээрх холбоо барих хаягаар хүлээн авна.
3.ББСБ-ын цуглуулах мэдээлэл
Бид үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд дараах мэдээллийг цуглуулж болно.
Иргэний болон таних мэдээлэл
Овог нэр, төрсөн огноо, хүйс, иргэншил, регистрийн дугаар, иргэний үнэмлэхийн мэдээлэл, паспортын мэдээлэл, оршин суугаа хаяг, иргэний бүртгэлтэй холбоотой шаардлагатай мэдээлэл.Холбоо барих мэдээлэл
Гар утасны дугаар, цахим шуудан, оршин суугаа болон холбоо барих хаяг, шаардлагатай тохиолдолд холбоо барих мэдээлэл.KYC/CDD мэдээлэл
Хууль тогтоомж болон эрсдэлийн түвшнээс хамааран: ажил эрхлэлт, үйл ажиллагааны чиглэл, орлогын эх үүсвэр, хөрөнгийн эх үүсвэр, гүйлгээний зорилго, эцсийн өмчлөгч, улс орон, харилцагчийн эрсдэлийн ангилал, улс төрд нөлөө бүхий этгээдийн /PEP/ талаарх шаардлагатай мэдээлэл, хориг арга хэмжээний шалгалтад шаардлагатай мэдээлэл, бусад KYC/CDD/EDD мэдээллийг цуглуулж болно.Санхүүгийн болон төлбөрийн мэдээлэл
Банкны нэр, банкны дансны дугаар, картын мэдээлэл, дансны нэр, гүйлгээний дүн, валют, валютын ханш, шимтгэл, гүйлгээний огноо, цаг, гүйлгээний дугаар, гүйлгээний төлөв, гүйлгээний зориулалт, төлбөрийн мэдээлэл, гүйлгээний баримт, шаардлагатай бусад мэдээлэл.Хүлээн авагчийн/илгээгчийн мэдээлэл
Мөнгөн гуйвуулга хийх үед: хүлээн авагчийн овог, нэр, утасны дугаар, хаяг, банкны нэр, дансны дугаар, картын дугаар эсхүл бусад хүлээн авах хэрэгслийн мэдээлэл, улс, шаардлагатай тохиолдолд паспорт болон бусад таних мэдээлэл боловсруулагдаж болно.Биометр мэдээлэл
Хэрэглэгчийн зөвшөөрөл болон холбогдох хууль тогтоомжийн үндэслэлд нийцүүлэн нүүр царайны дүрс, селфи, биометр баталгаажуулалттай холбоотой мэдээлэл боловсруулж болно.Төхөөрөмж болон техникийн мэдээлэл
Аппликейшнийг ашиглах үед: IP хаяг, төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, төхөөрөмжийн таних мэдээлэл, аппликейшний хувилбар, нэвтрэлтийн огноо, цаг, төхөөрөмжийн аюулгүй байдлын мэдээлэл, системийн лог, алдааны бүртгэл, шаардлагатай тохиолдолд байршлын мэдээлэл цуглуулж болно.Харилцагчийн үйлчилгээний мэдээлэл
Хүсэлт, гомдол, санал, чат, хэрэглэгчийн үйлчилгээтэй хийсэн харилцааны мэдээлэл, дуудлагын бүртгэл болон шаардлагатай тохиолдолд аудио бичлэг, үйлчилгээний түүх.Мэдээллийн бусад эх үүсвэр
Хууль тогтоомжид зөвшөөрсөн хүрээнд мэдээллийг: төрийн мэдээллийн сан, эрх бүхий байгууллага, банк, санхүүгийн байгууллага, мөнгөн гуйвуулгын түнш, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, хориг арга хэмжээний жагсаалт, PEP болон эрсдэлийн мэдээллийн сан, нээлттэй эх сурвалж, бусад хууль ёсны эх үүсвэрээс авч болно.
4.Мэдээлэл цуглуулах арга
Бид мэдээллийг дараах аргаар цуглуулж болно:
- Хэрэглэгч өөрөө Аппликейшнд оруулах;
- KYC баталгаажуулалтын явцад авах;
- Иргэний үнэмлэх болон паспорт зэрэг баримт бичгээс авах;
- Гүйлгээ хийх үед авах;
- Аппликейшн болон системээс автоматаар үүсэх;
- Хэрэглэгчийн зөвшөөрсөн төхөөрөмжийн мэдээллээс авах;
- Гэрээт түнш, банк, төлбөрийн байгууллагаас авах;
- Хуульд зөвшөөрсөн төрийн болон бусад эх сурвалжаас авах.
5.Мэдээлэл боловсруулах зорилго
Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулна.
Үйлчилгээ үзүүлэх
Мөнгөн гуйвуулга хийх, мөнгө хүлээн авах, төлбөр тооцоо боловсруулах, гүйлгээг баталгаажуулах, гүйлгээний төлөв мэдээлэх.Харилцагчийг таньж мэдэх
KYC, CDD, EDD, эцсийн өмчлөгч тогтоох, хэрэглэгчийн мэдээллийг баталгаажуулах.МУТСТ шаардлага
Мөнгө угаах эрсдэлийг илрүүлэх, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг илрүүлэх, хориг арга хэмжээний шалгалт, PEP шалгалт, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, гүйлгээний мониторинг, хуульд заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэх.Залилангаас хамгаалах
Хуурамч бүртгэл илрүүлэх, төхөөрөмжийн эрсдэл үнэлэх, сэжигтэй нэвтрэлтийг илрүүлэх, гүйлгээний залилан илрүүлэх, данс булаалт болон зөвшөөрөлгүй ашиглалтаас хамгаалах.Мэдээллийн аюулгүй байдал
Кибер халдлагаас хамгаалах, системийн хэвийн ажиллагааг хангах, лог бүртгэл хийх, аюулгүй байдлын мониторинг хийх, зөрчил илрүүлэх, шалгах.Хэрэглэгчийн үйлчилгээ
Хүсэлт, гомдол шийдвэрлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгчийн хэрэгцээг ойлгох, үйлчилгээний доголдлыг шийдвэрлэх.
6.Мэдээлэл боловсруулах хууль зүйн үндэслэл
Мэдээллийг дараах үндэслэлээр боловсруулж болно:
- Хууль тогтоомжид заасан үүрэг;
- Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ болон үйлчилгээ үзүүлэх шаардлага;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлага;
- Санхүүгийн тайлагнал, бүртгэл хадгалах шаардлага;
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага;
- Залилан болон хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх хууль ёсны зорилго;
- Хэрэглэгчийн өгсөн зөвшөөрөл;
- Хуульд заасан бусад үндэслэл.
7.Биометр мэдээлэл боловсруулах
- Аппликейшнд анх бүртгүүлэх үед хэрэглэгчид биометрээр нэвтрэх боломжийг санал болгож болно.
- Биометрээр нэвтрэхийг идэвхжүүлэхийн өмнө хэрэглэгчид ямар мэдээлэл ашиглах, ямар зорилгоор ашиглах, хэрхэн хамгаалах, зөвшөөрлийг хэрхэн цуцлах талаар ойлгомжтой мэдээлэл өгнө.
- Биометрээр нэвтрэх зөвшөөрөл нь мөнгөн гуйвуулгын үндсэн үйлчилгээг авах зөвшөөрлөөс тусдаа байна.
- Хэрэглэгч биометрээр нэвтрэхээс татгалзсан тохиолдолд боломжтой бусад баталгаажуулалтын арга ашиглаж болно.
- Биометр мэдээллийг сурталчилгаа, маркетинг болон түүнтэй холбоогүй бусад зорилгоор ашиглахгүй.
8.Автоматжуулсан хяналт ба эрсдэлийн үнэлгээ
- Бид мэдээллийн технологийн систем ашиглан гүйлгээний эрсдэл, залилан, сэжигтэй үйлдлийг автоматжуулсан байдлаар илрүүлж болно.
- Үүний үр дүнд гүйлгээг нэмэлт шалгалтад оруулах, түр саатуулах, нэмэлт мэдээлэл шаардах, татгалзах, цуцлах шаардлага үүсч болно.
- Автомат хяналтын шийдвэр хэрэглэгчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлсөн гэж үзвэл хэрэглэгч ББСБ-д хүсэлт, гомдол гаргаж, тухайн нөхцөл байдлыг шалгуулах боломжтой.
9.Гадаад түнш байгууллагад мэдээлэл дамжуулах
- Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний онцлогоос шалтгаалан хэрэглэгчийн мэдээлэл гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, мөнгөн гуйвуулгын оператор болон бусад гэрээт түншид дамжиж болно.
- Гүйлгээний шаардлагаас хамааран овог, нэр, дансны мэдээлэл, хаяг, утасны дугаар, гүйлгээний мэдээлэл, шаардлагатай тохиолдолд паспортын дугаар, бусад шаардлагатай таних мэдээллийг дамжуулж болно.
- Мэдээллийг зөвхөн гүйлгээг боловсруулах, хэрэглэгчийг баталгаажуулах, хууль тогтоомж болон МУТСТ шаардлагыг хангах зорилгоор шаардлагатай хэмжээнд дамжуулна.
- Гадаад түншид мэдээлэл дамжуулахдаа мэдээллийн хамгийн бага шаардлагатай зарчмыг баримтална.
- Түнш байгууллагатай байгуулсан гэрээнд мэдээллийн нууцлал, хамгаалалт, зориулалтын дагуу ашиглах, дахин дамжуулах болон зөрчил гарсан үед авах арга хэмжээг тусгана.
10.Мэдээлэл дамжуулж болох бусад этгээд
- Хуульд нийцүүлэн мэдээллийг дараах этгээдэд дамжуулж болно:
- Банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, мөнгөн гуйвуулгын түнш, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч, үүлэн үйлчилгээ үзүүлэгч, мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч, МУТСТ үйлчилгээ үзүүлэгч, зохицуулагч байгууллага, хууль сахиулах байгууллага, шүүх, аудитын байгууллага, хуульд заасан бусад этгээд.
11.Маркетинг ба сурталчилгаа
- Үйлчилгээний гүйлгээний мэдэгдэл, аюулгүй байдлын сэрэмжлүүлэг болон зайлшгүй шаардлагатай үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчид хүргэж болно.
- Маркетингийн зорилгоор мэдээлэл илгээх тохиолдолд хуульд заасан шаардлагыг мөрдөнө.
- Хэрэглэгч маркетингийн мэдээлэл хүлээн авахаас татгалзах боломжтой.
- Маркетингийн зөвшөөрөл цуцлагдсан нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээний зайлшгүй шаардлагатай мэдэгдлийг авах эрхэд нөлөөлөхгүй.
12.Cookie болон техникийн технологи
- Вэбсайт болон Аппликейшн нь хэвийн ажиллагаа, аюулгүй байдал, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор cookie болон түүнтэй адил технологи ашиглаж болно.
- Cookie ашиглахтай холбоотой шаардлагатай мэдээлэл болон зөвшөөрлийг холбогдох журмын дагуу авна.
13.Насны хязгаар
- Аппликейшнээр санхүүгийн үйлчилгээ авах насны шаардлагыг Монгол Улсын хууль тогтоомж болон тухайн бүтээгдэхүүний нөхцөлөөр тогтооно.
- Насны шаардлага хангаагүй этгээд бүртгэл үүсгэсэн нь тогтоогдвол ББСБ нь тухайн бүртгэлийг хязгаарлах, хаах болон мэдээллийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх эрхтэй.
14.Мэдээлэл хадгалах хугацаа
- Мэдээллийг тухайн мэдээллийн зориулалт болон холбогдох хууль тогтоомжид заасан хугацаагаар хадгална.
- Мөнгөн гуйвуулгын гүйлгээ болон санхүүгийн баримтыг санхүүгийн баримт хадгалах холбогдох хуульд заасан хугацаанд хадгална.
- KYC/CDD/EDD болон МУТСТ-тэй холбоотой мэдээллийг МУТСТ хууль тогтоомж болон холбогдох журмын дагуу хадгална.
- Хэрэглэгчийн үйлчилгээ, гомдол болон дэмжлэгийн мэдээллийг холбогдох хууль, дотоод журамд заасан хугацаанд хадгална.
- Залилан, мэдээллийн аюулгүй байдлын зөрчил болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох хэрэгцээ, хуульд заасан хугацаагаар хадгалж болно.
- Хадгалалтын хугацаа дуусмагц мэдээллийг устгах, нэргүйжүүлэх, дахин ашиглах боломжгүй болгох арга хэмжээг авна.
15.Мэдээлэл устгуулах хүсэлт
- Хэрэглэгч хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдээллээ устгуулах хүсэлт гаргаж болно. Гэвч санхүүгийн баримт, гүйлгээний бүртгэл, KYC/CDD/EDD мэдээлэл, МУТСТ мэдээлэл, хуульд заасан бусад хадгалалтын мэдээлэл нь заавал хадгалах хугацаатай бол тухайн хугацаа дуусахаас өмнө устгах боломжгүй байж болно.
16.Хэрэглэгчийн эрх, үүрэг
Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах эрхтэй:- өөрийн мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа эсэх талаар мэдээлэл авах;
- өөрийн мэдээлэлд хандах, мэдээллийн хуулбар авах;
- буруу, дутуу мэдээллийг засуулах;
- хуульд заасан үндэслэлээр мэдээлэл устгуулах;
- хуульд зөвшөөрсөн хүрээнд боловсруулалтыг хязгаарлуулах;
- өгсөн зөвшөөрлөө буцаан татах;
- өөрийн мэдээллийг хуульд заасан боломжит хэлбэрээр авах;
- мэдээллийн хамгаалалттай холбоотой гомдол гаргах.
Хэрэглэгчийн үүрэг
- үнэн зөв мэдээлэл өгөх, мэдээлэл өөрчлөгдвөл шинэчлэх;
- өөрийн нууц үг, PIN, OTP-г хамгаалах;
- төхөөрөмжөө хамгаалах;
- бусдад өөрийн бүртгэлээр нэвтрэх боломж олгохгүй байх;
- бусдын нэрийн өмнөөс хууль бус бүртгэл үүсгэхгүй байх;
- Аппликейшнийг хууль бус зорилгоор ашиглахгүй байх.
18.Мэдээллийн аюулгүй байдал, зөрчил
- Бид мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах зорилгоор эрсдэлийн түвшинд тохирсон техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнд: хандалтын эрхийн хяналт, давхар баталгаажуулалт, нууцлалын хамгаалалт, мэдээлэл дамжуулах үеийн хамгаалалт, мэдээллийн сангийн хамгаалалт, лог бүртгэл, мониторинг, нөөцлөлт, сэргээлт, эмзэг байдлын хяналт, ажилтны мэдээллийн нууцлал, гуравдагч этгээдийн аюулгүй байдлын шаардлага, мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийн удирдлага хамаарна.
- Хувийн мэдээлэл зөвшөөрөлгүйгээр алдагдсан, устсан, өөрчлөгдсөн, ашиглагдсан эсхүл задруулсан тохиолдолд ББСБ нь дотоод журмын дагуу арга хэмжээ авна.
- Хуульд заасан тохиолдолд мэдээллийн зөрчлийг эрх бүхий байгууллага болон мэдээллийн эзэнд мэдэгдэнэ.
- Шаардлагатай тохиолдолд хэрэглэгчид өөрийн дансыг хамгаалах, нууц үг шинэчлэх, төхөөрөмжөө шалгах, сэжигтэй үйл ажиллагааг мэдээлэх зэрэг хамгаалалтын арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлнэ.
20.Гуравдагч этгээдийн вэбсайт, үйлчилгээ
- Аппликейшн болон вэбсайт нь түнш байгууллага, банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болон бусад гуравдагч этгээдийн сайт руу чиглэсэн холбоос агуулж болно. Тухайн гуравдагч этгээдийн хувийн мэдээллийн бодлого нь ББСБ-ын бодлогоос тусдаа байж болох бөгөөд хэрэглэгч тухайн байгууллагын өөрийн нууцлалын бодлоготой танилцана.
21.МУТСТ болон хууль сахиулах байгууллагад мэдээлэл өгөх
- ББСБ нь хуульд заасан тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба, хууль сахиулах байгууллага, шүүх, бусад эрх бүхий байгууллагад өгч болно.
- Ийм мэдээлэл дамжуулалт нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх зорилготой бөгөөд хэрэглэгчийн урьдчилсан зөвшөөрөл шаардагдахгүй тохиолдол байж болно.
22.Олон улсын мэдээлэл дамжуулалт
- Мөнгөн гуйвуулгын үйлчилгээний онцлогоос шалтгаалан мэдээлэл Монгол Улсаас гадуур байрлах байгууллагад дамжиж болно.
- Гадаад улс руу мэдээлэл дамжуулахдаа холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, зөвшөөрөл, гэрээний хамгаалалт болон шаардлагатай бусад хамгаалалтын арга хэмжээг хэрэглэнэ.
- Дамжуулах мэдээллийн хэмжээг тухайн гүйлгээг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээнд хязгаарлана.
23.Мэдээллийн нууцлал ба ажилтан
- ББСБ-ын ажилтан нь албан үүргийн хүрээнд олж авсан хэрэглэгчийн мэдээллийг нууцална.
- Ажилтан зөвхөн өөрийн ажил үүрэгт шаардлагатай мэдээлэлд хандах эрхтэй байна.
- Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн, шилжсэн тохиолдолд мэдээлэлд хандах эрхийг цуцална.
24.Нийлүүлэгч ба гуравдагч этгээд
- Мэдээлэл боловсруулах үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулахдаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын шаардлагыг тусгана.
- Гуравдагч этгээд нь мэдээллийг зөвхөн гэрээнд болон хуульд заасан зорилгоор ашиглана.
- Шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдийн мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ.
25.Бодлогын өөрчлөлт
- Хууль тогтоомж, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ болон мэдээллийн аюулгүй байдлын шаардлага өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
- Бодлогын чухал өөрчлөлтийг Аппликейшн, вэбсайт, и-мэйл болон бусад тохиромжтой сувгаар мэдээлнэ.
- Шинэчилсэн хувилбарт шинэчилсэн огноо, хувилбарын дугаарыг тусгана.
26.Бодлогын хэл
- Энэхүү бодлогыг монгол хэлээр үндсэн хувилбар болгон батална.
- Шаардлагатай тохиолдолд англи болон бусад хэлээр орчуулж болно.
- Хэл хоорондын зөрүү гарсан тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомж болон батлагдсан Монгол хэл дээрх хувилбарыг баримтална.
27.Хүчин төгөлдөр байдал
- Энэхүү Нууцлалын бодлого нь Аппликейшн болон вэбсайтад нийтэлсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.
- Бодлогыг жилд нэгээс доошгүй удаа болон шаардлагатай тохиолдолд тухай бүр хянана.
28.Холбоо барих
- Байгууллага
- “Үйзэн Ивээлт ББСБ” ХХК
- Регистрийн дугаар
- 3555267
- Хаяг
- УБ хот, ЧД, 3-р хороо, Энхтайвны өргөн гудамж, Пийс тауэр, 702 тоот
- Утас
- 7609-1515, 9509-5349
- И-мэйл
- uizeniveelt@gmail.com
- Вэбсайт
- [вэбсайт]
- Нууцлал / мэдээлэл хамгаалах хариуцсан ажилтан
- [албан тушаал]
Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт, гомдлыг дээрх сувгаар хүлээн авч, холбогдох хууль тогтоомж болон дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
29.Хэрэглэгчийн хүлээн зөвшөөрөлт
Аппликейшнд бүртгүүлэх үед хэрэглэгч дараах мэдээлэлтэй танилцаж, шаардлагатай тохиолдолд тусдаа зөвшөөрөл өгнө.
Анхаарах: Хуульд заасан үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа нь зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрөлд тулгуурлахгүй байж болно.